Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн хэвлэлийн бага хурлын үйл ажиллагаагаар өнөөдөр (2022.11.25) Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос  НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж,  “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЬЯ – ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор үндэсний хэмжээнд эхэлж байгааг зарлалаа. .

Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.

© 2025 он. Улаанбаатар театр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.