УЛААНБААТАР ТЕАТР 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн уран бүтээлчдийн өргөн бүрэлдэхүүнтэй ажиллахаар төлөвлөсөн ажлын хүрээд нэмэлт уран бүтээлчдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар авахаар боллоо.
УРАН БҮТЭЭЛЧДИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.
ДУУЧИН, ХӨГЖИМЧИН, БҮЖИГЧИН, МЮЗИК ХОЛЛЫН ЖҮЖИГЧИН ШАЛГАРУУЛЖ АВНА.
Хөгжимчин:
– Морин хуур хөгжимчид
– Ятга хөгжимчин
– Ёочин хөгжимчин
– Лимбэ хөгжимчин
– Цохивор хөгжимчин
– Ардын бишгүүр хөгжимчин
– Баялаг бишгүүр хөгжимчин
– Шанз хөгжимчин
Дуучин:
– Уртын дуучин (эрэгтэй, Баритон)
– Ардын богино дуучин (эмэгтэй , эрэгтэй)
– Эстрадын дуучин (эрэгтэй, эмэгтэй)
– Дуурийн дуучин (эрэгтэй – тенор, баритон, басс баритон)
(эмэгтэй – сопрано, меццо сопрано)
Бүжигчин:
– Ардын болон орчин үеийн мэргэжлийн бүжигчин
Материал хүлээн авах хугацаа:
2023 оны 11 сарын 06-наас 12 дугаар сарын 01-ний өдрийн 17.00 цаг хүртэл.
Шалгаруулалт:
Дуучид: 2023 оны 12 сарын 04, 05-ны өдөр
Хөгжимчид: 2023 оны 12 сарын 06, 07-ны өдөр
Бүжигчид болон мюзиклын жүжигчид: 2023 оны 12 сарын 08,09-нд
Хаана: Улаанбаатар театрын байранд
Бүрдүүлэх материал:
– Төрийн албан хаагчийн анкет
– Мэргэжлийн дипломын хуулбар
– Цахим үнэмлэхний хуулбар
– Бүтээлийн жагсаалт болон онцлог ур чадвар, уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан тухай мэдээлэл.
Материал хүлээн авах:
– Театрын байр 205 тоот өрөө.
– info@ubtheatre.mn цахим хаягаар хүлээн авна.
Сонгон шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 8910-7887, 8910-8869 утсаар тодруулна уу.