“Улаанбаатар” театр нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 487 дугаар захирамжаар үүсгэн байгуулагдаж, анхны даргаар Ц.Төвшинтөгс томилогдсон байна.
Улаанбаатар театрын уран бүтээлчид, Улаанбаатар циркийн хамтарсан Нобелийн шагналт Их Британийн нэрт зохиолч Редьярд Киплингийн “Маугли” зохиолоос сэдэвлэсэн хүүхдийн циркчилсэн тоглолт.
Жуулчдад зориулсан V.I.P хүлээн авалт, музейн үнэт үзмэрүүдийн тайлбарт тоглолт.
Чойжин ламын сүм музейтэй хамтран жуулчдад зориулсан хүлээн авалт, музейн үнэт үзмэрүүдийн тайлбар бүхий тоглолтыг зохион байгуулав.
Хөгжмийн зохиолч О.Чинбатын найруулсан цахилгаан болон үндэсний хөгжим хосолсон тоглолтыг тайзнаа тавив.
Л.Эрдэнэбулган /УГЗ/ найруулсан, Чин ван Ханддоржийн амьдралаас сэдэвлэсэн түүхэн уран бүтээл болох “Ай Нанаа” дуулалт жүжгийг МҮОНРТВ-ын алтан сан хөмрөгт бичүүлэв.
“Авьяаслаг Монголчууд-2015” шоуны тэргүүн дэд байрын шагналт оролцогч ёочин хөгжимчин Х.Бархүү /МУСТА/, лимбэ хөгжимчин Б.Мягмарцэрэн /МУСТА/ нарын “M Tradition” тоглолт.
Дэлхийн улс орон бүрийн онцлог өнгө төрхийг харуулсан, тухайн улс орны сэтгэлд хоногшсон аялгууг үндэсний хөгжим, цахилгаан хөгжимтэй хослуулан “World Music” хөгжмийн тоглолтыг тайзнаа тоглов.
Монголын гайхамшиг уран нугаралтын “Уул усны домог” фестивалыг Нийслэл хотын төв талбайлд 350 уран нугараарчдыг нэгэн зэрэг нугарах үйл ажиллагааг зохион байгуулж Геннисийн номонд бүртгүүлж гадаад дотоодын үзэгчдэд уран нугаралтын гайхамшгийг үзүүлэв.
A SOUND хамтлагтай хамтарсан Английн алдарт “Beatles” хамтлагийн сэтгэлд хоногшсон шилдэг дуунуудыг тайзнаа амилуулав.
Улаанбаатар театрын гоцлол хөгжимчдийн хамтарсан үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “Five Tones” тоглолтыг үзэгч олонд хүргэв.
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан мюзикл тоглолтыг Сүхбаатарын талбайд тоглов.
Зохиолч Нипонь, найруулагч ОХУ-ын Буриад улсан найруулагч Олег Юмовын найруулгаар “Улаанбаатар би чамд хайртай буюу Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл тайзнаа тоглов.
Игор Стравинскийн “Гэгээн хавар” 60 хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестрт зориулсан уран бүтээлийг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн /МУСТА/ найруулгаар үндэсний хөгжимд хөрвүүлэн, Хагнарди үндэсний хөгжмийн найрал тоглож, удирдаач Н.Туулайхүү /МУУГЗ/ удирдаж, Бүжиг дэглээч Д.Энхгэрэл /МУГЖ/-ийн дэглэлтээр,
– Ах дүү Гриммын үлгэрээс сэдэвчилсэн ОХУ-ын Буриад улсан найруулагч Олег Юмовын найруулгаар “Анхны үнсэлт” мюзиклийг өөрийн тайзнаа тавив.
© 2025 он. Улаанбаатар театр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.