Бидний тухай

УЛААНБААТАР ТЕАТР – ТАНД ХАМГИЙН ДӨТ ТЕАТР

Хүндэтгэсэн “Улаанбаатар” театрын дарга Д.Ариунбаатар

Үзэгч та эртний түүхт эх орны минь үнэт баялаг,  хөгжил цэцэглэлтийн гол хүч, тусгаар тогтнолын эд эс учир Улаанбаатар  театрын  бүтээлээр тогтвортой хөгжих бололцоог танд олгох нь бидний нэн тэргүүний үүрэг, зорилго билээ.  “ДИЖИТАЛ ХУВЬСГАЛ”  үзвэрийн танхимд тухалдаг үзэгчдийг  хүссэн газраа хүссэн цагтаа үздэг үзэгч болтол нь хөгжүүлсээр…

Ийм  үзэгчтэй  хөл нийлүүлэх,  цаашлаад сэтгэлгээний хувьд  өрсөн харахын тулд театр   бүтээгдэхүүнээ медиа салбартай хослуулан  эдийн засгийн эргэлтэнд оруулах  бодлого руу шилжиж байна. Энэ нь Улаанбаатар театрын нэрийн  бүтээлүүдийг танхимын, явуулын, контентын хэлбэрээр зөвхөн нийслэлчүүд төдийгүй орон нутаг, хамтран ажиллагч олон улс орны  бүх сигментын үзэгчид бүх төрлийн сувгаар хүртээмжтэй хүртэх арга технологи юм.

Чингэснээр уламжлал шинэчлэлийг хослуулсан,  хөрвөх өндөр чадавхитай, төсвийг үр ашигтай зарцуулагч мэргэжлийн урлагийн эрдмийн театр болон дэвших бөгөөд   МУ-ын Засгийн газрын Шинэ эргэлтийн бодлого,  НЗДТЗ-ын үүрэг чиглэлийн дагуу эрхлэх соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нь   үзвэрийн төрөл хийгээд хэлбэрийн хувьд үзэгчдэд  хамгийн дөт  оюунлаг боломжийг  бүрдүүлэх юм.

Нийслэлийн Улаанбаатар театр нь үндэсний уламжлалт ардын урлаг болох уртын болон ардын богино дуу, бий биелгээ, цамын бүжиг, хөөмэй, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг олон нийтэд таниулан сурталчлах, хадгалан хамгаалах, залуу үеийнхэндээ өвлүүлэх зорилготойгоор 2006 онд байгуулагдсан юм.

Бид 2014 оноос дэлхийн болон өөрийн орны уран бүтээлчдийн бүтээлүүдээс урын сангаа баяжуулах, өнөө цагийн залуусын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийн үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготойгоор менежментийн шинэчлэл хийж, ардын урлагийг орчин цагийн өнгө аяс бүхий урлагийн төрлүүдтэй хослуулан томоохон бүтээлүүд туурвиж эхлээд байна. Энэ ажлынхаа хүрээнд Ах дүү Гриммийн үлгэрээс сэдэвлэсэн “Анхны үнсэлт”, “UB I LOVE YOU буюу Үйлсийн сайхан УЛААНБААТАР” мюзикл, шинэ залуу шилдэг хөгжимчдийн 5ive Tones 1, 5ive Tones 2 цуврал тоглолтууд болон бүжиг ангийн бүрэн хэмжээний 5 дахь тоглолт, мөн түүнчлэн Монгол улсын эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Чин Ван Ханддоржийн тухай өгүүлэх “Ай Нанаа” түүхэн дуулалт жүжгийг олон нийтэд амжилттай туурвилаа. Мөн 2015 оны хавар 20-р зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут турвил “Ариун хаврын тахилга” /Rite of Spring/ этно балетыг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн найруулга, бүжиг дэглээч Д.Энхгэрэлийн дэглэлтээр үзэгч олны хүртээл болгосон нь үзэгчдийн талархлыг зүй ёсоор хүлээгээд байна.

“Хангарьд” үндэсний найрал хөгжим, “Хамаг монгол”, “Их Монгол” зэрэг үндэсний хөгжмийн хамтлаг, “Хишигтэн”, “Гэрэгэ” морин хуурын дөрвөл хөгжмийн хамтлагтайгаар уран бүтээлээ туурвиж, өнгөрсөн хугацаанд гадаад дотоодын 40 гаруй орноор аялан тоглож, Монгол ардын урлагаа сурталчилан таниулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулаад байна.

Өдгөө Улаанбаатар театр нь Уран сайхны зөвлөл (9), Захиргаа анги (10), Хөгжим анги (65), Дуу анги (20), Бүжиг анги (20), Мюзикл анги (8), Тайз анги (14)-иас бүрдсэн нийт 146 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагааг явуулж байна.

АЛСЫН ХАРАА

ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ УРЛАГААР ОЮУНЫ УНДРАГА ХАЛИАЖ, ДЭЛХИЙГ ЭЗЭГНЭНЭ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

НИЙГМИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЖ, МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТҮҮЧЭЭ БАЙЖ, ҮЗЭГЧЭЭ ДЭЭДЭЛСЭН ТЭРГҮҮЛЭН ХАМТ ОЛОН БОЛОХ.

  • Эрхэмлэх зарчим: Энэхүү эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд дараах үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа эрхэмлэнэ.
  • Эрхэмлэх зарчим 1: Нийгмийн хямрал элдэв нөхцөл шалтгааны улмаас үндэсний соёл устах, өв уламжлал ёс заншил алдрах оюун санааны амьдрал ядууран доройтохоос бүх талаар сэрэмжлэх.
  • Эрхэмлэх зарчим 2: Түүх соёлын дурсгалт зүйлс сан хөмрөгийг үндэсний эрхэм баялаг гэж үзэж улс, нийслэлийн хамгаалалтад байлгах.
  • Эрхэмлэх зарчим 3: Соёлын салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг бий болгон үр ашигтай гадаад харилцааг өргөжүүлэх.
  • Эрхэмлэх зарчим 4: Соёлын байгууллагуудын үйл ажиллагааг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох.
  • Эрхэмлэх зарчим 5: Иргэдийн сэтгэлгээний болон бүтээн туурвих үр шимийг нь хүртэх эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, авъяас чадвараа илрүүлж хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх замаар иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх ажлыг хэлбэрэлтгүй явуулах.
  • Эрхэмлэх зарчим 6: Нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц, өрсөлдөх чадвар бүхий соёлын олон төрөл хэлбэрийг хөхүүлэн дэмжих, соёлын үйлдвэрлэлийг хэрэглээнд нэвтрүүлэн, соёлын аялал жуулчлал, соёлын үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх.
  • Эрхэмлэх зарчим 7: Урлагийн олон төрөл зүйлийг хөгжүүлэх.

ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС

Театр түүний алба, нэгж албан хаагчдын эрхэмлэх үнэт зүйл бол

  • 1.Мэргэшсэн чадварлаг байх; Мэргэшсэн чадварлаг багийг бүрдүүлж, тэднийг сургалт арга зүйгээр ханган, уран бүтээлийн байнгын бэлэн байдалд байлгах.
  • 2.Хүнээ дээдлэх; Уран бүтээлчид албан хаагчдын хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэн ажиллах.
  • 3.Ил тод байх; Үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, ил тод ойлгомжтой байлгах.
  • 4.Хууль дээдлэх; Хуулиа дээдлэн, чанд сахин биелүүлэх, хэрэглэх.
  • 5.Инновацийг эрхэмлэх; Уран бүтээлийн шинэ санаа, санаачлагыг дэмжиж, шинэлэг бүтээл туурвих.
  • 6.Түгээн дэлгэрүүлэх; Урлагийн олон төрлийг гадаад дотоодод таниулан сурталчлах, өвлүүлэн уламжлуулах.

Хүний нөөцийн ил тод байдал

Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүд

 

Сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөө, биелэлт

  1. -2024 оны Сургалтын-төлөвлөгөө
  2. -2024 оны Сургалтын-төлөвлөгөөний-биелэлт

Нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн төлөвлөгөө, биелэлт

  1. -2023 оны Нийгмийн-баталгаа-хангах-хөтөлбөрийн-төлөвлөгөө
  2. -2023 оны Нийгмийн-баталгаа-хангах-хөтөлбөрийн-биелэлт
  3. -2024 оны Нийгмийн-баталгаа-хангах-хөтөлбөрийн-биелэлт

Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлсэн байдал

  1. –2020 оны үйл ажиллагааны тайлан 1-р улирал
    –2020 оны үйл ажиллагааны тайлан 2-р улирал
    –2020 оны үйл ажиллагааны тайлан 3-р улирал
    –2020 оны үйл ажиллагааны тайлан 4-р улирал

Шинээр ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын мэдээлэл

  1. 2022-онд-ажилд-орсон-болон-ажлаас-чөлөөлөгдсөн-албан-хаагчдын-мэдээлэл
  2. 2023-онд-ажилд-томилогдсон-болон-ажлаас-чөлөөлөгдсөн-албан-хаагчдын-мэдээлэл
  3. 2024-онд-ажилд-томилогдсон-болон-ажлаас-чөлөөлөгдсөн-албан-хаагчдын-мэдээлэл

 

 

 

 

 

 

 

Эрх зүйн актын нэр
1 Монгол Улсын Үндсэн хууль
2 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль
3 Монгол Улсын Соѐлын тухай хууль
4 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
5 Төсвийн тухай хууль
6 Шилэн дансны тухай хууль
7 Төрийн албаны тухай хууль
8 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль
9 Нийгмийн даатгалын тухай хууль  (Мөн нийгмийн даатгалтай холбоотой бусад дагавар хуулиуд)
10 Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хууль
11 Аудитын тухай хууль
12 Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль
13 Зар суртaлчилгааны тухай хууль
14 Татварын ерөнхий хууль
15 Хувь хүний орлогын албан татварын тухай хууль
16 Соѐлын өвийг хамгаалах тухай хууль (шинэчилсэн найруулга)
17 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль
18 Тамхины хяналтын тухай хууль
19 Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
20 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль
21 Байгууллагын нууцын тухай хууль
22 Хувь хүний нууцын тухай хууль
23 МУ-ын засгийн газрын  тогтоолууд  
24 Монгол Улсын Их Хурлын тогтоолууд
25 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд  
26 Нийслэлийн Засаг Даргын Захирамжууд болон захирамжаар батлагдсан дүрэм журам, заавар, албан даалгавар  
27 Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн зааврууд  
28 Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам

А тушаалууд – 2023

  1. Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээг зохион байгуулах журам
  2. Залуучуудын хөгжлийн зөвлөл
  3. Ирц бүртгэх,цаг ашиглалтанд хяналт тавих журам
  4. Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн дүрэм
  5. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө
  6. Интернэт, серверийн өрөө ашиглах журам
  7. Ёс зүйн дүрэм шинэчлэн батлах тухай
  8. Үндсэн хөрөнгө хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, актлахад баримтлах журам
  9. Баримт нятлан шалгах комиссын дүрэм
  10. Архивын аюулгүй ажиллагааны журам
  11. Архивын үйл ажиллагааны журам
  12. Архивын баримт ашиглуулах журам
  13. Цалин шинэчлэн батлах тухай
  14. Албан хэрэг хөтлөлтийн ажлын журам
  15. Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн тариф
  16. Театрын хурлын журам
  17. Хүний нөөцийн багц хөтөлбөр I,II,III
  18. Албан хаагчдын үндсэн цалинг шинэчлэн батлах тухай
  19. Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай

Б тушаалууд – 2023

  1. 2023.01.16 дугаар – 03
  2. 2023.01.27 дугаар – 05
  3. 2023.01.30 дугаар – 06
  4. 2023.01.30 дугаар – 07
  5. 2023.02.01 дугаар – 09
  6. 2023.02.01 дугаар –  10
  7. 2023.03.01 дугаар – 13
  8. 2023.03.27 дугаар – 16
  9. 2023.03.31 дугаар – 18
  10. 2023.03.31 дугаар – 19
  11. 2023.04.24 дугаар – 24
  12. 2023.04.24 дугаар – 25
  13. 2023.04.24 дугаар – 26
  14. 2023.05.01 дугаар – 31
  15. 2023.05.01 дугаар – 32
  16. 2023.05.17 дугаар – 33
  17. 2023.06.15 дугаар – 37
  18. 2023.06.30 дугаар – 38
  19. 2023.07.17 дугаар – 43
  20. 2023.08.25 дугаар – 48
  21. 2023.09.04 дугаар – 52
  22. 2023.09.08 дугаар – 54
  23. 2023.09.14 дугаар – 56
  24. 2023.09.18 дугаар – 58
  25. 2023.09.19 дугаар – 59
  26. 2023.10.27 дугаар – 64
  27. 2023.10.27 дугаар – 65
  28. 2023.11.01 дугаар – 68
  29. 2023.12.20 дугаар – 70
  30. 2023.12.28 дугаар – 73

Тайзны түрээс

Эрхэм та бүхний энэ өдрийн амрыг айлтган мэндчилж байна.

Улаанбаатар театр нь соёл, урлагийн боловсролд зориулсан олон талт үйл ажиллагаа эрхлэх, ардын өв уламжлалыг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, гадаадын жуулчид болон дотоодын иргэдийг соён гэгээрүүлэх зорилгоор байгуулагдсан Нийслэлийн мэргэжлийн урлагийн байгууллага билээ.

Бид хамтран ажилладаг байгууллагууд болон үйлчлүүлэгчиддээ мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид, орчин үеийн шинэлэг дизайн бүхий тав тухтай 630 хүний суудал бүхий заал /Монгол улсад байдаг 4 мэргэжлийн урлагийн тайзны 1/, хүндэт зочдыг хүлээн авах боломжтой танхимаар үйлчилж байна.

Та бүхэн бидэнтэй захиалгат урлагийн тоглолт, заал танхим түрээслэх гэх мэт бүхий л талаар хамтран ажиллахад бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

  • Хамтран ажиллахад шаардагдах материалууд:
  • Албан хүсэлт, өргөдөл
  • Төлөвлөсөн үйл ажиллагааны товч танилцуулга, хөтөлбөр
  • Харилцах албан тушаалтны мэдээлэл, нэрийн хуудас
  • Хувь хүн бол иргэний үнэмлэхний хуулбар

Холбогдох албан хаагч: Маркетингийн менежерүүд

Утас: 8910-8869

 

 

 

 

© 2025 он. Улаанбаатар театр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.