Үзэгч та эртний түүхт эх орны минь үнэт баялаг, хөгжил цэцэглэлтийн гол хүч, тусгаар тогтнолын эд эс учир Улаанбаатар театрын бүтээлээр тогтвортой хөгжих бололцоог танд олгох нь бидний нэн тэргүүний үүрэг, зорилго билээ. “ДИЖИТАЛ ХУВЬСГАЛ” үзвэрийн танхимд тухалдаг үзэгчдийг хүссэн газраа хүссэн цагтаа үздэг үзэгч болтол нь хөгжүүлсээр…
Ийм үзэгчтэй хөл нийлүүлэх, цаашлаад сэтгэлгээний хувьд өрсөн харахын тулд театр бүтээгдэхүүнээ медиа салбартай хослуулан эдийн засгийн эргэлтэнд оруулах бодлого руу шилжиж байна. Энэ нь Улаанбаатар театрын нэрийн бүтээлүүдийг танхимын, явуулын, контентын хэлбэрээр зөвхөн нийслэлчүүд төдийгүй орон нутаг, хамтран ажиллагч олон улс орны бүх сигментын үзэгчид бүх төрлийн сувгаар хүртээмжтэй хүртэх арга технологи юм.
Чингэснээр уламжлал шинэчлэлийг хослуулсан, хөрвөх өндөр чадавхитай, төсвийг үр ашигтай зарцуулагч мэргэжлийн урлагийн эрдмийн театр болон дэвших бөгөөд МУ-ын Засгийн газрын Шинэ эргэлтийн бодлого, НЗДТЗ-ын үүрэг чиглэлийн дагуу эрхлэх соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нь үзвэрийн төрөл хийгээд хэлбэрийн хувьд үзэгчдэд хамгийн дөт оюунлаг боломжийг бүрдүүлэх юм.
Нийслэлийн Улаанбаатар театр нь үндэсний уламжлалт ардын урлаг болох уртын болон ардын богино дуу, бий биелгээ, цамын бүжиг, хөөмэй, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг олон нийтэд таниулан сурталчлах, хадгалан хамгаалах, залуу үеийнхэндээ өвлүүлэх зорилготойгоор 2006 онд байгуулагдсан юм.
Бид 2014 оноос дэлхийн болон өөрийн орны уран бүтээлчдийн бүтээлүүдээс урын сангаа баяжуулах, өнөө цагийн залуусын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийн үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготойгоор менежментийн шинэчлэл хийж, ардын урлагийг орчин цагийн өнгө аяс бүхий урлагийн төрлүүдтэй хослуулан томоохон бүтээлүүд туурвиж эхлээд байна. Энэ ажлынхаа хүрээнд Ах дүү Гриммийн үлгэрээс сэдэвлэсэн “Анхны үнсэлт”, “UB I LOVE YOU буюу Үйлсийн сайхан УЛААНБААТАР” мюзикл, шинэ залуу шилдэг хөгжимчдийн 5ive Tones 1, 5ive Tones 2 цуврал тоглолтууд болон бүжиг ангийн бүрэн хэмжээний 5 дахь тоглолт, мөн түүнчлэн Монгол улсын эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Чин Ван Ханддоржийн тухай өгүүлэх “Ай Нанаа” түүхэн дуулалт жүжгийг олон нийтэд амжилттай туурвилаа. Мөн 2015 оны хавар 20-р зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут турвил “Ариун хаврын тахилга” /Rite of Spring/ этно балетыг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн найруулга, бүжиг дэглээч Д.Энхгэрэлийн дэглэлтээр үзэгч олны хүртээл болгосон нь үзэгчдийн талархлыг зүй ёсоор хүлээгээд байна.
“Хангарьд” үндэсний найрал хөгжим, “Хамаг монгол”, “Их Монгол” зэрэг үндэсний хөгжмийн хамтлаг, “Хишигтэн”, “Гэрэгэ” морин хуурын дөрвөл хөгжмийн хамтлагтайгаар уран бүтээлээ туурвиж, өнгөрсөн хугацаанд гадаад дотоодын 40 гаруй орноор аялан тоглож, Монгол ардын урлагаа сурталчилан таниулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулаад байна.
Өдгөө Улаанбаатар театр нь Уран сайхны зөвлөл (9), Захиргаа анги (10), Хөгжим анги (65), Дуу анги (20), Бүжиг анги (20), Мюзикл анги (8), Тайз анги (14)-иас бүрдсэн нийт 146 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагааг явуулж байна.
ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ УРЛАГААР ОЮУНЫ УНДРАГА ХАЛИАЖ, ДЭЛХИЙГ ЭЗЭГНЭНЭ.
НИЙГМИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЖ, МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТҮҮЧЭЭ БАЙЖ, ҮЗЭГЧЭЭ ДЭЭДЭЛСЭН ТЭРГҮҮЛЭН ХАМТ ОЛОН БОЛОХ.
Театр түүний алба, нэгж албан хаагчдын эрхэмлэх үнэт зүйл бол
Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүд
Сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөө, биелэлт
Нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн төлөвлөгөө, биелэлт
Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлсэн байдал
Шинээр ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын мэдээлэл
Өргөдөл гомдлын тайлан
Үйл ажиллагааны тайлан
Бусад тайлан мэдээ
Төсөв
Санхүүгийн тайлан
Аудитын тайлан
А тушаалууд – 2023
Б тушаалууд – 2023
Эрхэм та бүхний энэ өдрийн амрыг айлтган мэндчилж байна.
Улаанбаатар театр нь соёл, урлагийн боловсролд зориулсан олон талт үйл ажиллагаа эрхлэх, ардын өв уламжлалыг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, гадаадын жуулчид болон дотоодын иргэдийг соён гэгээрүүлэх зорилгоор байгуулагдсан Нийслэлийн мэргэжлийн урлагийн байгууллага билээ.
Бид хамтран ажилладаг байгууллагууд болон үйлчлүүлэгчиддээ мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид, орчин үеийн шинэлэг дизайн бүхий тав тухтай 630 хүний суудал бүхий заал /Монгол улсад байдаг 4 мэргэжлийн урлагийн тайзны 1/, хүндэт зочдыг хүлээн авах боломжтой танхимаар үйлчилж байна.
Та бүхэн бидэнтэй захиалгат урлагийн тоглолт, заал танхим түрээслэх гэх мэт бүхий л талаар хамтран ажиллахад бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Холбогдох албан хаагч: Маркетингийн менежерүүд
© 2025 он. Улаанбаатар театр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.